Йог, Бясалгалын, Улаанбаатар, Монгол Ананда Йога Төв logo  
Web site in English            

     






Эрүүл мэнд

yoga class schedule


Йогийн Эрүүл мэндийн Нууц  | Бодлын хоол  | Мацаг

 

Мацаг
Мацаг барих нь эрүүл биед хүрэх байгалийн зам

Оюун санаагаа хөгжүүлж, эрүүл энх байхыг хүссэн бол тогтмол мацаг барих нь байгалийн зөв арга болой. Мацаг барих нь биед хуримтлагдсан олон төрлийн хортой бодис, илүүдэл хаягдал биеэс гаргаснаар тогтвортой оюун санааны түвшинд хүнийг хүргэх чадвартай.

 

fasting
Өвчнөөс ангижирч, сэрэмжлэн зайлсхийхийн тулд мацаг барих

Орчин үеийн хоолны дэглэм ба амьдрах орчин нь хортой зүйлсээр хүний биеийг дүүргэдэг болой. Бид илүү амархан өвчин халдаж авах, өвчилдөг болсон. Иймд мацаг барих нь дотоод биеийн байгалийн цэвэрлэгээтэй адил гадны хоол хүнсний зогсолтгүй урсгалыг түр зуур зогсоож, биед өөрөө өөрийгөө цэвэрлэхэд их тустай байдаг. Мацаг барьснаар хүний биеийн бүх л систем амарч сэргэснээрээ дотроо хуримтлагдаж байсан өөх, хортой бодисуудын задралд хүргэж гаргаснаар хүний энергийг ахиулж, оюун санааны цэвэр түвшинд хүргэнэ. Ингэснээр хүн нь өвчнөөс сэрэмжлэн зайлсхийж хоол идэх хүслээ эрчимжүүлснээр хүний арьс нь илүү их туяатай залуужсан мэт болдог юм. Мөн батга гарах, арьс туурах, гэдэс дүүрэх, хоолны шингэц муудах, ханиад хүрэх, алерги авах зэрэг олон төрлийн өвчин ба биеийн гачигдалд мацаг барих нь тус ихтэй болно. Мацаг барих бол сэрэмжлэх үйлчилгээтэй эм ба эрүүл мэндээ сайжруулахын өвчнөөс ангижрах зөв арга зам болой.

“Олон хүмүүс ер мэддэггүй тэр төгс төгөлдөр эрүүл мэнд, цэвэр сэтгэл, аз жаргал болон амьдрахын өөр нэгэн үе шат ямар байхыг мацаг барьснаараа би олж мэдсэн.”
- Upton Sinclair
(Америкийн нэрт уран зохиолч, сэтгүүлч, улс төрийн идэвхтэн)
Мацаг барих ба сарны хүний бие дэх нөлөө

Шинэ болон бүтэн сар гарахын 3 өмнө мацаг барих нь хамгийн зохимжтой. Шинэ ба бүтэн сар нь далайн түрлэг гариг хоорондын үйлчилгээ үзүүлдэгтэй адил сар нь 70 хувиас бүрдсэн хүний биед “түлхэлт” мэтийн үйлчилгээ үзүүлдэг. Шинжлэх ухааны судалгааны дагуу шинэ ба бүтэн сар гарахын 3 хоногийн өмнө бөгөөд дараа сарын таталцлын хүч бидний бие дэх шингэнийг тархи руу дээш татдаг ба толгойд төвлөрсөн энэ их шингэн нь тархины хэвийн үйл ажиллагааг самууруулж, хүний тэвчээргүй зан, сэтгэл санааны үймээн, бухимдал, уур зэрэг сонин үйл явдалд хүргэдэг болсон.

Сонин мэдээлэл ба цагдаагийн газрууд хүртэл энэ үеэр илүү их нийгмийн үймээнтэй байдгийг мэдээлсэн байна. Тэгэхлээр эдгээр сэтгэлийн бухимдлууд шинэ ба бүтэн сарын 3 хоногийн өмнө эхэлдэг бол бид ус уулгүй мацаг барьснаараа сарын сөрөг нөлөөг багасган бууруулж өөрийн сэтгэлийн тогтвортой байдлаа хадгалах боломжтой юм.

Нар мандаад жаргах хүртэл үргэлжилсэн энэ өдрийн мацаг барих йогийн систем нь та өглөө босоод нар мандах хүртэл бүтэн өдрийн турш юм идэхгүй байна гэсэн утгатай. Хэрэв таны биеийн эсэргүүцэл сайн бол та юм уухаас татгалзаж болно.

Харин мацаг барьсны 2 дахь өдөр та мацгаа лемоны шүүстэй ус ууснаар зогсоож, хойноос нь жимс ба бусад тохиромжтой хоол идэхэд болно.зарим хүмүүс мацаг барих нь нэн хэцүү мэт санана. Хэрвээ та сайн бэлтгэлээ хийсэн бол мацаг барих нь хэцүү биш юм.  

Drinking Water

Бэлтгэл хийх гэдэг нь мацаг барихын өмнөх өдөр нь хангалттай хүнс хоол идэж шингэн уухыг хэлнэ. Харин оюун санааны бэлтгэлийн хувьд мацаг барихын өмнөх орой өөртөө ямар ч шалтгаан гарсан би маргааш заавал мацаг барина, юу ч идэхгүй гэсэн зорилт тавьж өөрийгөө бэлтгэнэ. Хэрвээ үүнийг хийж чадна гэсэн таны хүсэл эрмэлзэл хүчтэй бол мацаг барьдаг тэр өдөр нь та өлсөхгүй байж болно. Харин та энэ эрмэлзэл хатуусан сэтгэлгүй бол мацаг барьдаг тэр өдөр юм идэхийг ихээхэн хүсээд мацаг барихаа хойшлуулаад ер нь дараагийн удаа л мацаг барья гэж төлөвлөгөөгөө дундуур болгож магадгүй. Тийм болохоор та хэзээ мацаг барихаа эртнээс төлөвлөж бэлдэх нь их чухал юм.
Ер нь мацаг барих бол хүний бие махбодь, сэтгэл ба оюун санааны эрүүл түвшинд хүрэхийн хамгийн сайн дасгал болой.

Анхааруулга: Хүүхдүүд болон жирэмсэн, төрөөд удаагүй хүмүүс мацаг барих нь зохимжгүй.


 
           
 

Home | Бидний тухай | Йог - Бясалгал | Эрүүл мэнд | Худалдаа | Мэдээ | Заавар | Links